ВИДЕО: "Д.Дорлигжавыг ажлаа өг" гэж би шаардаж, Хууль зүйн сайд болж тэр прокурорын албанаас явсан гэж Ц.Элбэгдорж ярьжээ

ВИДЕО: "Д.Дорлигжавыг ажлаа өг" гэж би шаардаж, Хууль зүйн сайд болж тэр прокурорын албанаас явсан гэж Ц.Элбэгдорж ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч Б.Ганчимэг нарын оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт яригдсан С.Зориг агсны амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үеийн шүүх, прокурорыг тойрсон зарим асуудлууд олон нийтийн анхааралд ороод буй. 

Тухайлбал, Ц,Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад түүний Тамгын газрын даргаас Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд очсон Д.Дорлигжав бусдыг дарамталдаг байсан байж болзошгүй асуудал ч хөндөгдөөд байгаа юм.

ВИДЕО: 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан NTV телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, "Тамгын газрын дарга Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророор ажиллаж байхад төрийн албаны асуудлаар янз бүрийн юм сонсогддог байсан. Би тэр үед Д.Дорлигжавтай нэлээн асуудлыг ярьж, янз бүрийн юм сонсогдоод байна гээд би “Д.Дорлигжавыг ажлаа өг” гэж шаардаж байсан. Тэр үед прокурор 6 жилээр томилогддог өөрөө л өргөдлөө өгөхгүй бол чөлөөлөгддөггүй байсан. Тэгээд дараа нь Хууль зүйн сайд болж явж, Прокурорын байгууллагаас холдож байсан юм” хэмээн ярьжээ. 

"