Нарны бүтэн хиртэлт Мексик, АНУ, Канад улс орнуудад ажиглагджээ

Нарны бүтэн хиртэлт Мексик, АНУ, Канад улс орнуудад ажиглагджээ

Орон нутгийн цагаар даваа гараг /2024.04.08/-т тохиосон Нарны бүтэн хиртэлтийг Мексик, АНУ, Канадад амьдарч буй хүмүүс ажигласан байна. Нарыг бүрхсэн сарны сүүдэр эхлээд Номхон далайн гадаргуу дээр тусаж, дараа нь Мексикийн нутгийг дайран өнгөрчээ. Улмаар АНУ-ын хилийг дамнан Остин, Даллас хотууд зэрэг Техасын томоохон нутгийг харанхуй бүрхсэн байна. Нарны бүтэн хиртэлт ойролцоогоор 18 сар тутамд тохиодог боловч ихэвчлэн хүн ам суурьшдаггүй эсвэл алслагдсан бүс нутагт ажиглагддаг. Харин энэ удаа гурван улсын хэд хэдэн томоохон хотыг дайран өнгөрчээ.