Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 14 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 14 градус дулаан байна

Энэ сарын 9-12-нд ихэнх нутгаар дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +12...+14 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.