БНСУ-ын Мунгён хот болон Хархорин хот аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

БНСУ-ын Мунгён хот болон Хархорин хот аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

БНСУ-ын Мунгён хотын дарга Шин Хён Гук болон Монголын Хархорин хотын холбогдох албаныхан хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Хархорин хотын албаны хүмүүс тавдугаар сарын 31-нээс зургаадугаар 3-ны хооронд Мунгён хотод зочилж буй юм.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Мунгён хот, Хархорин хот хоорондын хөдөө аж ахуйн технологийн солилцоо, сургалт, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, байнгын солилцоог бий болгох боломжтой хэмээн үзэж байна.

Мунгён хотын дарга Шин Хён Гук хэлэхдээ, "Энэ жил Солонгос-Монголын дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож байгаа бөгөөд Мунгён хот болон Хархорин хотын хооронд байгуулсан харилцан найрамдлын гэрээ чухал ач холбогдолтой юм. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нь хамтын ажиллагааг сэргээхэд тусална гэж найдаж байна. Мөн эдийн засгийг хөгжүүлж, ажлын байр бий болгоно" гэжээ.

Эх сурвалж: Yonhab news