Монголын эмэгтэй шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ

Монголын эмэгтэй шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ны хооронд болж байгаа юм.

Дэлхий аварга шалгаруулах тэмцээний "С" хэсэгт өрсөлдсөн Монголын эмэгтэй шигшээ баг дөрвөн тоглолтоос дөрөв хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн хошой аварга АНУ, 2019 оны дэлхийн дэд аварга Унгар, өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Канад гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт багтаж, оноолт таарснаар ийнхүү ялагдал хүлээлээ.

Эмэгтэй багийн тоглолтын дүн:

  • Монгол 19:21 Унгар
  • Монгол 10:21 Чех
  • Монгол 18:21 АНУ
  • Монгол 9:21 Канад

Эх сурвалж: MGL SPORT