Х.Ундрам Азийн аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээний шигшээд шалгарлаа

Х.Ундрам Азийн аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээний шигшээд шалгарлаа

Филиппиний нийслэл Манила хотод уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өнгөрсөн жил Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан ОУХМ Хашбатын Ундрам Азийн аварга шалгаруулах тэмцээнд 73.600 оноо авч, насанд хүрэгчдийн олон төрөлтийн шигшээд шалгараад байна.

"All-Around"-ын финал өнөөдөр болох бөгөөд Узбекистан, Казахстан, БНХАУ, Япон, Филиппин, Малайз, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Монгол гэсэн 11 орны тамирчид шалгараад байгаа юм.

Эх сурвалж: MGL SPORT