"Хүүхдийн баяр"-ын өдөр асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгчээ

"Хүүхдийн баяр"-ын өдөр асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгчээ

Өчигдөр /2023.06.01/ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр хүүхэд багачуудыг аюулгүй, эрсдэлгүй орчинд баярлуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын баг ажиллуулж, өчигдөр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 335 хүүхдийг олж, хүлээлгэн өгч ажилласан байна.