ЧУУЛГАН: 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөгөөр 60 мянган ажлын байрны захиалга бий болно гэсэн тооцоололтой байна

ЧУУЛГАН: 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөгөөр 60 мянган ажлын байрны захиалга бий болно гэсэн тооцоололтой байна

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “2024 оны хөгжлийн төлөвлөгөө дээр хэдэн ажлын байр байгуулна гэж бодож байгаа юм. Баахан лобби төсөл орж ирнэ. Ажлын байр нэмэгдээд ядуурал буурна гэх хөгжлийн төлөвлөгөө яригдаж л байдаг. Энэ төлөвлөгөөг баталснаар ядуурал хэдэн хувь буурах гээд байгаа юм. Дарханы арьс ширний цогцолбор 6000 ажлын байр бий болгоно гэж ярьсан. Энэ 2022 оны төлөвлөгөөнд орсон. Одоо гүйцэтгэл нь ямар түвшинд явж байгаа юм. Тоотой хариу хэл. Дарханы зам хэдэн хувийн хоцрогдолтой явж байгаа юм. Энэ жил дуусах юм уу” гэж асуув.

Хариултад:

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын дарга М.Лувсан “2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө өрхийн орлогыг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төсөл арга хэмжээ тусгасан байгаа. 2023 оны үзүүлэлт буюу төсөөллөөр 55 мянга 210 ажлын байрны захиалга бий болно гэсэн хүлээлттэй байгаа. 2024 онд бидний төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжсэнээр 60 мянган ажлын байрны захиалга бий болно гэсэн тооцоололтой байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Дарханы арьс ширний цогцолборын асуудал хүнд байгаа. Хөгжлийн яам энэ төслийг 2024 онд 50 хувийг нь хийнэ гэж оруулж ирсэн. Үүнд нь итгэж байгаа. 50 хувийг нь хийгээсэй гэж итгэж байна. Хөдөө аж ахуйн яам энэ асуудлынхаа учрыг олох байх. Ямар ч байсан хөгжлийн төлөвлөгөөнд 2024 онд Дархан арьс ширний цогцолборын 50 хувийг хийнэ. Эмээлт паркийн 30 хувийг хийнэ гэсэн тоо байгаа.

ҮЗЭХ: