ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжиж, Н.Наранбаатарыг авч үлдэв

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжиж, Н.Наранбаатарыг авч үлдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж дууслаа. 

Нууц санал хураалтын үр дүнд Н.Наранбаатын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр авч үлдсэн бол Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсныг эх сурвалжууд мэдээллээ. 

 Хуралдаанд 65 гишүүн оролцов. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.