ВИДЕО: БНСУ-ын Итэвон дүүргийн осолд хотын дарга Пак Хи Ёныг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ

ВИДЕО: БНСУ-ын Итэвон дүүргийн осолд хотын дарга Пак Хи Ёныг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29 /2022.10.29/-нд болсон сүнсний баярын үеэр 156 хүн амь үрэгдсэн. Улмаар хүний амь хохирсон харамсалтай уг осолд хэн нэгнийг буруутгах үзэл газар авснаар осолд буруутгагдаж байсан цагдаагийн офицер гэрээсээ нас барсан байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэгвэл энэ сарын 18 /2022.11.18/-ны өдөр дээрх хэрэгтэй холбогдуулан Ёнсан-гу хотын дарга Пак Хи Ёныг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Улмаар өчигдөр /2022.11.22/ түүний албан өрөөг нэгжиж, эд зүйлсийг хураан авч, байцаалт авах зэрэг шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Цагдаагийн байгууллага түүнийг харамсалтай осол болох үед урьдчилан сэргийлэх хангалттай төлөвлөгөөтэй гаргаагүй, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй хэмээн буруутган шалгаж буй аж.

Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард Пакын баталсан “Итэвон дүүргийн ресторануудын тоог хоёр дахин нэмэгдүүлэх” зөвшөөрөлтэй холбоотойгоор түүнийг буруутгаж болзошгүй байгаа юм. Учир нь энэ нь "Итэвонд олон хүн цугларах шалтгаануудын нэг болсон байж болзошгүй" гэдгийг эх сурвалжууд бичиж байгаа юм. 

Харин Пак Хи Ён Сөүлийн баруун хэсэгт байрлах Тусгай мөрдөн байцаах албаны байранд ирэхдээ “Би үнэнчээр шалгагдах болно" гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Түүнчлэн Итэвон дүүрэгт болсон гамшигт үйл явдалтай холбоотойгоор тус дүүргийн удирдлагуудаас гадна цагдаагийн алба хаагчид, баар рестораны захирлуудыг ч нарийн шалгаж байгаа аж. 

ВИДЕО: 

Эх сурвалж: Yonhap news