Итэвоны осолд буруутгагдаж,  яллах дүгнэлт гаргуулаад байсан цагдаагийн офицер гэртээ нас барсан байдалтай олджээ

Итэвоны осолд буруутгагдаж, яллах дүгнэлт гаргуулаад байсан цагдаагийн офицер гэртээ нас барсан байдалтай олджээ

БНСУ Итэвон дүүрэгт болсон харамсалтай осолд буруутгагдаж байсан цагдаагийн офицер нас барсан байдалтай олджээ. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын алдартай Итэвон дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон үймээний үеэр 156 хүн амь үрэгдсэн. Улмаар хүний амь хохирсон харамсалтай уг осолд хэн нэгэн буруутгах үзэл газар авсан юм. 

Тухайлбал, ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан эсэх, ослын үеэр цагдаа, аврах алба шуурхай ажиллаагүй байх магадлал зэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Улмаар үймээнийг зохицуулах, аврах ажлыг шуурхай хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр Ёнсан цагдаагийн газар, гал сөнөөх алба, дүүргийн төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн.

Тэгвэл уг осолтой холбогдуулан мөрдөн шалгагдаж байсан Ёнсан дүүргийн цагдаагийн газрын офицер Жон /55 настай/өнөөдөр /2022.11.11/ 12:45 цагт гэртээ нас барсан байдалтай олджээ.  Түүнийг гэрийнхэн гишүүд олсон байна. 

Жон овогт цагдаа нь "Halloween" баярын өмнө олон нийтэд аюул учирч болзошгүй талаар анхааруулсан мэдээллийг дотоод тагнуулын мэдээллийн сангаас устгахыг тушааснаараа үйл явдлыг нуун дарагдуулахыг оролдсон хэрэгт буруутгагдан шалгагдаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, нотлох баримт устгасан, мэргэжлээ умартсанаас хүний амь эрсэдсэн зэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, Жон буюу өчигдөр /2022.11.10/ ажлынхандаа "гэрээслэл" маягийн мессежийг илгээсэн аж. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Yonhap