Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэх санал асуулгыг АНУ болон барууны орнууд "хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ

Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-д нэгтгэх санал асуулгыг АНУ болон барууны орнууд "хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ

Украины Донецк, Херсон, Луганск гэсэн дөрвөн бүс нутгийн Оросын дэмжлэгтэй удирдагчид өчигдөр /2022.09.23/ ОХУ-ын бүрэлдэхүүнд орж, нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулж эхлээд байна. 

Украины албаныхан зарим оршин суугчид санал хураалтыг үл тоомсорлосон гэж мэдэгдсэн ч зарим нь албадан оролцохоор болсон гэж мэдээлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “ОХУ-ын Украинд явуулсан санал асуулгыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. Тэрээр, “АНУ Украины нутаг дэвсгэрийг Оросын нэг хэсэг гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. ОХУ-ын явуулж байгаа бүх нийтийн санал асуулга нь хуурамч бөгөөд олон улсын хууль, тэр дундаа НҮБ-ын дүрмийг бүдүүлгээр зөрчиж, Украины зарим хэсгийг хүчээр өөртөө нэгтгэхийг оролдсон хуурамч шалтаг" гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ барууны орнууд ч тус санал асуулгын үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: CNN