Олон улсын кино наадмын шилдэг 30-д “Трио” багтаж, шагналт байрын төлөө өрсөлдөхөөр болжээ

Олон улсын кино наадмын шилдэг 30-д “Трио” багтаж, шагналт байрын төлөө өрсөлдөхөөр болжээ

Найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нэр хүндтэй “Тайландын олон улсын кино наадам” (International Thai Film Festival)-ын шилдэг 30 кинонд багтаж, шагналт байрын төлөө өрсөлдөх болжээ.

“Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл бөгөөд Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзоригийн дэмжлэгтэйгээр Польш, АНУ болон бусад улсын кино наадамд мөн амжилттай оролцож байгаа билээ.

(International Thai Film Festival) олон улсын кино наадмын шагналт байрын сонгон шалгаруулалт ирэх сарын 15-19-нд цахимаар болох аж.