Говь-Алтай аймгийн Бигэр сумын 180 өрх хашаандаа жимсний мод тарьжээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын 180 өрх хашаандаа жимсний мод тарьжээ

Говь-Алтай аймгийн Бигэр сум "Өрх бүр хашаандаа алимны мод тарья" аяны хүрээнд " тус сумд хүлээлгэн өгсөн 2500 ширхэг жимсний модноос сумын төвийн 180 өрх хашаандаа жимсний мод тарьж эхэлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Мөн энэ онд үр тариа 0.8 га, төмс 0,3 га, хүнсний ногоо 5,3 га, малын тэжээл 148,1 га, жимс жимсгэнэ 24,6 га нийт 179,1 га талбайд тариалалт хийсэн байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр 2021 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгохыг зорьж байгаа аж.

Түүнчлэн тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих энэхүү хөтөлбөр 2021-2024 онд Говь-Алтай аймагт хэрэгжих юм. 

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Бигэр сумын ЗДТГ