“Дулааны шугамын худаг”-аас нас бараад удсан нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

“Дулааны шугамын худаг”-аас нас бараад удсан нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2022.06.23/ Сонгинохайрхан дүүргийн “Задгай”  Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлага оройны 19:06 цагт Цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан очиж (нэр, хаяг тодорхойгүй) 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.