АЙЛЧЛАЛ: Их Британийн сайд "Монгол Улсыг Украин дахь ОХУ-ын хүчирхийллийг зогсооход оролцох"-ыг уриалжээ

АЙЛЧЛАЛ: Их Британийн сайд "Монгол Улсыг Украин дахь ОХУ-ын хүчирхийллийг зогсооход оролцох"-ыг уриалжээ

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллинг Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэгвэл айлчлалын талаарх мэдээлэл Их Британийн Засгийн газрын вэбсайтад тавигдсан байна. Мэдээлэлд

“Аманда Миллинг Сайд айлчлалынхаа үеэр Их Британи, Монголын хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад бодлогын асуудал, уур амьсгалын өөрчлөлт, боловсрол зэрэг салбарт тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Мөн айлчлалынхаа үеэр тэрбээр Монголын бусад сайд, өндөр албан тушаалтнуудтай уулзлаа. Тэрбээр дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлууд, ялангуяа ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг олон улсын зүгээс буруушааж байхын чухлыг хөндсөн байна. Түүнчлэн Монголоос Украинд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг талархан хүлээн авч байгааг илэрхийлж, Украинд НҮБ-ын дүрмийг сахин биелүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгад Монгол Улсыг нэгдэж, хүчирхийллийг зогсоохыг уриалжээ.

Мөн тэрбээр БНАСАУ-ын өдөөн хатгалга үргэлжилсээр байгаа талаар ярилцаж, тус улстай олон улсын түвшинд харилцаа холбоо тогтоох, өдөөн хатгалгыг таслан зогсоох талаар Монголын талын байр суурийг сонирхлоо.

Аманда МиллингИх Британийн Азийн асуудал эрхэлсэн сайдын хувьд анх удаа Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Би хоёр талын болон олон улсын асуудлаар үр дүнтэй ярилцаж, Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийг хүсэж байна. Оюутолгойн зэсийн уурхай болон Их Британийн хөрөнгө оруулалтын өөрчлөлтийн үр нөлөөг харахад онцгой анхаарал татсан” гэв. Тэрбээр өмнө Монголын Оюутолгойн зэсийн уурхайтай танилцсан юм” гэжээ.

Мэдээллийг ЭНД  ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: Gov.UK