Оросууд баруун тийш урагшлах гэж оролдохдоо "их хэмжээний хохирол амсаж байна" гэж Украины тал мэдэгджээ

Оросууд баруун тийш урагшлах гэж оролдохдоо "их хэмжээний хохирол амсаж байна" гэж Украины тал мэдэгджээ

Оросын анги нэгтгэлүүд Украины баруун зүгт Луганск, Донецк мужийн хил хүртэл давших гэж оролдохдоо "хүн хүч, техник хэрэгсэлийн ихээхэн хохирол амссан" гэж Украины арми мэдэгджээ.

Тодруулбал, Украины Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга А.Штупун, “Зарим бүс нутагт байлдааны ажиллагааны үр дүнд Оросын ангиудын бие бүрэлдэхүүн 20 хувьд ч хүрэхгүй болсон. Попасна чиглэлд оросын арми их хэмжээний хохирол амссан, бие даан ажиллах чадваргүй болсон тул ОХУ-ын Зэвсэгт хүчний агаарын десантын төлөөлөгч нар тус улсын хувийн цэргийн компаниудын төлөөлөгчидтэй нэгдэж, цаашдын арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэжээ.  Мөн Харьков хотын хойд болон зүүн хэсэгт Оросын арми "манай цэргүүдийг Украины улсын хил рүү давшихаас сэргийлэх" зорилгоор байр сууриа хамгаалахыг оролдож байгаа бөгөөд Украин саяхан эргүүлэн авсан хот, тосгодыг буудсаар байна гэж цэргийнхэн мөн мэдэгдэв.

Эх сурвалж: CNN