Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл тэргүүтэй Конгрессын төлөөлөгчдийг Киевт угтан авчээ.
В.Зеленский энэ айлчлал нь "АНУ-ын Конгресс болон Америкийн ард түмэн, хоёр нам Украиныг дэмжиж байгаагийн хүчтэй дохио. Эх орныхоо төлөө төдийгүй ардчиллын үнэт зүйл, эрх чөлөөний төлөөх тэмцэлд бидэнд тусалж буй та бүхний манлайлалд баярлалаа. Бид үүнийг үнэхээр үнэлж байна” гэж мэдэгджээ. Мөн ерөнхийлөгчийн албан ёсны сошиал сүлжээний мэдээлэлд, АНУ-ын Бүгд найрамдах намын сенсууд В.Зеленскийтэй уулзаж байгаа бичлэг, гэрэл зургийг нийтэлжээ. Харин тус уулзалт бямба гараг /2022.05.14/-т болсон эсэх, төлөөлөгчид Киевт байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
BREAKING : US Senate Minority leader arrives Kyiv
— Zaid Ahmd (@realzaidzayn) May 14, 2022
♦️Ukraine's President Zelensky welcomes US Senate GOP delegation led by Mitch McConnell
♦️Mitch McConnell leads GOP delegation to Kyiv & meets with Zelensky#Ukraine #US #Russia #Donbass pic.twitter.com/f6z0ue57hf