Улаанбаатарт 9 градус дулаан байна

Улаанбаатарт 9 градус дулаан байна

Өнөөдөр\2022.04.01\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. Улаанбаатарт хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө 7-9 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.