Улсын хэмжээнд 3.8 сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд 3.8 сая төл хүлээн аваад байна

Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая хээлтэгчийн 13.8 хувь буюу 3.8 сая нь төллөж, 3.8 сая төл хүлээн авч, төл бойжилт 99.2 хувьтай үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ. 


Мал төллөлтийг газар зүйн бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд төллөвөл зохих эх малын 24.3 хувь, хангайн бүсэд 11.0 хувь, төвийн бүсэд 14.0 хувь, зүүн бүсэд 4.8 хувьтай мал төллөсөн нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.