“Хүний эрхэд хязгаарлалт хийнэ” гэсэн зорилттой Ковидын хуулийг сунгахыг МАН-ын бүлэг дэмжжээ

“Хүний эрхэд хязгаарлалт хийнэ” гэсэн зорилттой Ковидын хуулийг сунгахыг МАН-ын бүлэг дэмжжээ

Иргэдийн дунд “Ковидын хууль” гэж нэрлэж заншаад байгаа Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа энэ сарын 31/2021.12.31/-ны өдөр дуусаж байна.

Иймд өнөөдөр /2021.12.20/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ковидын хуулийн үргэлжлэх хугацааг дахин зургаан сараар сунгах нь зөв гэж үзсэн байна. Учир нь тэд тус шийдвэрээ “коронавирусийн шинэ хувилбар гарсан учир”-аас гэж тайлбарлаж байгаа юм.  

Гэтэл тус хуулийн зорилт хэсэгт, “1.1-д Энэ хуулийн зорилт нь … хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.