Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, 77.93 ам.долларт хүрэв

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, 77.93 ам.долларт хүрэв

Нефтийн үнэ аравдугаар сарын 1-ээс хойш анх удаа нэг баррель нь 78 ам.доллар болж, багаслаа. Тодруулбал, Даваа гараг/2021.11.22/-т нефтийн үнэ 0,69 хувиар буурч, баррель нь 77,93 ам.доллар болжээ.

Үнэ буурсан шалтгааныг АНУ, Хятад, Япон улсууд инфляцын өсөлттэй холбогдуулан үндэсний түүхий нефтийн нөөцөө ашиглахаар бэлдэж байгаатай холбон тайлбарлаж байна. 11-р сарын 17-нд АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй виртуаль дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ дэлхийн зах зээлд нефтийн үнийг бууруулахын тулд өөрийн нөөцөөсөө газрын тосыг ашиглахыг хүссэн юм.

Ши Жиньпин энэ төрлийн саналыг нээлттэй хүлээн авна гэдгээ мэдэгдсэн ч тодорхой амлалт өгөөгүй өнгөрсөн юм. Дэлхий даяар нефтийн үнэ буурсан ч өчигдөр манай улсад шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг чөлөөлсөнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNBC




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө