"Zhong Luo series 02" өдөрлөгт Б.Баттөр өрсөлдөнө

"Zhong Luo series 02" өдөрлөгт Б.Баттөр өрсөлдөнө

Ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр /2021.11.13/ Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын "Dragonhouse MMA"-тай хамтран "Zhong Luo series 02" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус тулаанд нийт 23 тулаанч оролцож, өрсөлдөх бөгөөд манай улсыг төлөөлж “Ангууч” буюу Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцохоор болжээ. Б.Баттөрийн хувьд өмнө нь 2019 онд "Mongol FC-1" өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдаж байсан бол гавьяат тамирчин П.Өнөрбат нь холимог тулааны анхны тэмцээндээ оролцох гэж байгаа юм. Харин Ө.Тэмүжин нийт таван тулаан хийж, дөрөв ялж, ганцхан ялагдсан үзүүлэлттэй байгаа гэжээ.