ТАНИЛЦ: Наймдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь шинэчлэгджээ

ТАНИЛЦ: Наймдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь шинэчлэгджээ

Коронавирусийн Дельта хувилбар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын нислэгийн хуваарийг цуцалж, УОК-ын Шуурхай штаб тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан олон улсын нислэгийн тоог дахин шинэчилсэн байна.

ИНЕГ-аас 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан болон өвчлөөд эдгэрсэн иргэдийг тээвэрлэн ирэх наймдугаар сарын олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталсан. Харин цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, УОК-ын Шуурхай штаб тухай бүрт зөвшөөрөл өгсний дагуу журмыг шинэчилж байхаар болсныг мэдээллээ.