“Буриад угсааны ёс заншлыг доромжиллоо” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргажээ

“Буриад угсааны ёс заншлыг доромжиллоо” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гомдол гаргажээ

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, харин Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан “Би Монгол хүн” концертыг олон нийтийн телевиз болон цахим хэлбэрээр иргэдэд хүргэсэн.

Тус концертыг Херо энтертайментын найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд, зарим талаар тэрээр иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайлбал, жүжигчин Г.Алтаншагай буриад дээл өмсөж зарлаг хөлөглөсөн, цаашлаад эмэгтэй хүний дээлийн хормойг сөхсөн зэрэг нь юм.

Тэгвэл “Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан”-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж, гомдол гаргасан байна.

Тус гомдолд, “Ардын хувьсгалын 100-н жилийн ойн “Би Монгол хүн” хүндэтгэлийн концертыг хийхдээ: Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн заалтыг илтэд зөрчин, Буриад халх эмэгтэйн хормой хотыг сөхөх гээд гүйх, сөхөж харах зэрэг нь, Sexual Harassment-ийг татвар төлөгчдийн олон зуун сая төгрөгөөр өргөн сурталчилж, Буриад угсааны ёс заншил, уламжлалыг доромжлон, ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг ноцтойгоор зөрлөө” хэмээжээ. Иймд "Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн этгээдүүдэд, хийсэн үйлдлийнх нь төлөө арга хэмжээ авах, уучлал хүсэн, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлэх нь зохистой" гэжээ. 

Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас гаргасан гомдол

Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сангаас гаргасан гомдол