Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Ховд аймгуудад “Бүсийн уралдаан” болж магадгүй байна

Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Ховд аймгуудад “Бүсийн уралдаан” болж магадгүй байна

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтад нь зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Харин зарим эх сурвалжууд, “цар тахлын хүнд үед гаднын улс орнууд уламжлалт баяр, тэмцээн уралдаанаа тэмдэглэн өнгөрүүлсээр байна.

Жишээ нь Япон улс сумо бөхийн тэмцээнээ зохион байгуулж байна.

Харин Монгол ёс заншил, уламжлалыг шингээсэн баяр наадам өнжиж байсан удаагүй. Иймд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаад зохион байгуулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Тэгвэл ирэх наймдугаар сарын 12-нд Дорнод эсвэл Сүхбаатар аймаг, мөн Сэлэнгэ, Булган, Ховд аймгуудад дөрвөн бүсийн уралдаан болж магадгүй байна. Харин бүсийн уралдаан зохион байгуулахаас Өвөрхангай аймаг татгалзсан гэсэх албан бус мэдээлэл байна. Ямартай ч уяачдын дунд бүсийн уралдааны зохион байгуулах хүлээлт өндөр байгаа бол Засгийн газраас албан ёсны шийдвэрийг хараахан гаргаагүй байна.