Хөгжим бүжгийн коллежийн багш ажилчид сургуулийнхаа газрыг хамгаалж, хөгжимтэй жагсаж байна

Хөгжим бүжгийн коллежийн багш ажилчид сургуулийнхаа газрыг хамгаалж, хөгжимтэй жагсаж байна

Хөгжим бүжгийн коллежийн багш, төгсөгч, суралцагч нар сургуулийнхаа эзэмшлийн талбайг хамгаалахаар хөгжимтэй жагсаал хийлээ.

Хөгжим бүжгийн коллежийн багш нар 11:30 аас сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагссан. Тэд хөгжим бүжгийн консерваторын байрны хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилгыг барихыг эсэргүүцэн Боловсролын яам хүртэл хөгжимтэй жагсаал хийж эсэргүүцлээ үзүүлсэн юм.

Жагсаалд Хөгжим бүжгийн консерваторын Удирдах зөвлөлийн гишүүн хүрэлцэн ирсэн бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхдээ сургуулийн захиргаа, багш ажилчдаас санал зөвлөмж аваагүйд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Багш ажилчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан, Консерваторийн газрыг буцааж өгөх, хууль бус гэрээг шинэчлэх шаардлагыг хүргүүлсэн. Салбарын сайдад хүргүүлсэн тус шаардлагад Хөгжим бүжгийн коллежийн багш, сурагч, төгсөгчид болох нийт 1800 гаруй хүн гарын үсгээ зурсан байна.