Явганаар үхэр тууж явсан малчин усанд осолдож амиа алджээ

Явганаар үхэр тууж явсан малчин усанд осолдож амиа алджээ

Долдугаар сарын 15-ны өдрийн 14:42 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цант багийн “Хаяаны дэрс” гэдэг газар малчин Г явганаар үхэр тууж “Хэрлэн” голыг гатлах явцдаа живсэн тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын алба хаагч нар хүлээж авчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн Дадал сумын харьяат иргэн Г 29 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2021.07.18/ 08:48 цагт тус аймгийн Цант багийн “Чацаргана” гэдэг газар усны мандалд хөвж байсныг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна.