“Дунд гол”-оос нас бараад удсан нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

“Дунд гол”-оос нас бараад удсан нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Өчигдөр /2021.07.18/ 10:44 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дунд голд цогцос байна” гэсэн дуудлагыг нийслэлийн онцгой байдлын алба хаагч нар хүлээж авчээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2.8 км зам туулан 10:50 цагт очиход “Нэр, хаяг, нас тодорхойгүй нас бараад удсан эрэгтэй хүний цогцос” байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.