НӨАТ-ын сугалааны тохирлоор супер хонжворын 20 сая төгрөгийн эзэн тодорсонгүй

НӨАТ-ын сугалааны тохирлоор супер хонжворын 20 сая төгрөгийн эзэн тодорсонгүй

Өнөөдөр /2021-07-18/ НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол  явагдаж азтангуудаа тодрууллаа.

Тус тохиролд 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 32 сая 38 мянга гаруй баримт хамрагдсан байна. 

Өнөөдрийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан – 28,843
  • 100 мянган төгрөгийн азтан – 2,886
  • 500 мянган төгрөгийн азтан - 279
  • 1.5 сая төгрөгийн азтан - 24
  • Гурван сая төгрөгийн азтан -5 тодорсон байна.

Супер тохирлын дугаар 97991257 байсан бөгөөд найман орон таараагүй тул 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.