ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ: 0-3 насны хүүхэдтэй ээжийг амралтын өдөр болон ажлын бус цагаар ажиллуулахгүй

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ: 0-3 насны хүүхэдтэй ээжийг амралтын өдөр болон ажлын бус цагаар ажиллуулахгүй

УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан юм. Шинээр баталсан Хөдөлмөрийн тухай хууль 11 бүлэг 166 зүйлтэй бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2009 оноос хойш гурван парламент, таван Засгийн газрын босгыг давж чадахгүй байсан Хөдөлмөрийн тухай хууль өнөөдөр батлагдлаа. Энэ хуулийн гол зорилго бол Монголын үндэсний хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн хөдөлмөрийн зохистой харилцааг бий болгох юм. Хуульд ажлын байрны бэлгийн дарамтын тухай зүйл, заалтыг нарийвчлан орууллаа. Ажлын орчин гэдэгт зөвхөн ажлын байр бус томилолт болон ажилдаа ирэх, тарах үед ажлын машинаар явж буй цаг хугацаа мөн спортын тэмцээн, аялал зугаалгаар явж буй цаг хугацаа зэргийг хамрууллаа. Мянгат малчин туслах малчинтайгаа гэрээ байгуулах, хөрөнгөө хэрхэн даатгах тухай нарийвчлан заасан.  Мөн тус хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн харилцааг нарийвчлан тодорхой тусгасан. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн харилцаа шинэ шатанд гарна. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх тухай зүйл, заалт орууллаа. Монголд жилд 25 мянган хүүхэд гэртээ гэмтэж, бэртэж хүчирхийлэлд өртөж байна гэсэн тоо баримт бий. Иймээс байгууллагууд эцэг, эхчүүдийг ажлын бус цагаар ажиллуулдаггүй байх  гэр бүлдээ гаргах цагтай байлгах боломжийг нь олгох зүйл, заалт оруулсан. Мөн 0-3 хүртэлх насны хүүхэдтэй ээжийг амралтаар болон ажлын бус цагаар ажиллуулах хөдөө орон нутаг, гадны улс руу томилолтод явуулахыг хориглосон. Залуу гэр бүлээ дэмжиж хүүхэд нь төрсөн аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгох зэргийг хуульчиллаа. 

ҮЗЭХ: