ФОТО: Nonaadam, Эмчийн цалинг нэм, Yesnaadam гэсэн ГУРВАН ЖАГСААЛ боллоо

ФОТО: Nonaadam, Эмчийн цалинг нэм, Yesnaadam гэсэн ГУРВАН ЖАГСААЛ боллоо

Өнөөдөр /2021.07.02/ Сүхбаатарын талбайд Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн гурван төрлийн жагсаал боллоо.

Өчигдөр буюу долдугаар сарын 1-нд “NONAADAM”, “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний хүрээнд төв талбай дээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон залуучууд нэгдэн жагсаж, зарим нь хонож өнөөдрийг хүртэл суултаа үргэлжлүүлсэн бол нөгөө талд цахим наадам хийхийг шаардаж Монголын морин спорт уяачдын холбооны төлөөлөл болох 200 гаруй морьтой иргэд "YESNAADAM" жагсаалыг зохион байгууллаа.

Харин тэдний дунд эмнэлгийн байгууллагын зарим ажилчид "цалин нэм" гэсэн суултыг хийлээ. 

Ингээд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Цахим наадмыг цуцлах" шийдвэр гарсан ба уг шийдвэрийг эсэргүүцэн морь унасан зарим иргэд төв талбайг тойрч давхисан дүр зургийг та бүхэнд толилуулж байна.