ММСУХ: Цахим наадмыг цуцалсан ч уяачид аймаг, сумдад эсэргүүцэл өрнүүлнэ

ММСУХ: Цахим наадмыг цуцалсан ч уяачид аймаг, сумдад эсэргүүцэл өрнүүлнэ

Өнөөдөр /2021.07.02/ Төв талбай дээр Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн гурван төрлийн жагсаал боллоо.

Өчигдөр УОК-ын ээлжит хуралдаанаар ЭМЯ-ны зүгээс өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж, мутацлагдсан хувилбар гарч ирэх аюул тохиогоод байгаа тул цахим наадмаа цуцлах эсвэл хойшлуулах шаардлагыг тавьсан. Тэгвэл уг шаардлагыг УОК дэмжиж, өнөөдөр ЗГ эцэслэн шийдвэрлэнэ гэсний дагуу Монголын морин спорт уяачдын холбооны төлөөлөл гэх 200 гаруй морьтой уяачид "YESNAADAM" хөдөлгөөнийг өрнүүлж морьтойгоо төв талбай дээр жагссан юм.

Тэд уяачдын эрх ашгийн төлөө албан бичгээ засгийн газарт хүргүүлсэн бөгөөд тус  хуралдаанаар цахим наадмыг цуцлах шийдвэр гарсан билээ. Шийдвэр гарсны дараа уяачид эсэргүүцлээ илэрхийлэн талбайг тойрч давхисан юм. Тэд цахим наадмыг цуцалсан нь уяачдын эрх ашигт огт нийцэхгүй гэж үзэж байгаа бөгөөд хэрэв наадам болохгүй гэвэл аймаг, сумдын хэмжээнд иймэрхүү төрлийн хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.