ВИДЕО: Морьтой жагсагчид иргэд болон цагдаагийн алба хаагчид руу халдах гэж оролдов

ВИДЕО: Морьтой жагсагчид иргэд болон цагдаагийн алба хаагчид руу халдах гэж оролдов

Өчигдөр /2021.07.01/ УОК-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, коронавирус халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл нас баралт буурахгүй мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжсэн байгаа юм.

Харин өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Энэ жил болох Улсын баяр наадмыг нэг жилээр хойшлуулах” шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлсэн.

Харин Сүхбаатарын талбайд зарим уяачид морьтой ирж, “Наадам хийхийг шаардаж” жагсаал хийсэн юм. Харин Засгийн газрын шийдвэрийг сонссон тэд “цагдаагийн алба хаагчид болон зарим иргэд рүү сулбуур, ташуураа эргүүлж” биед нь халдахыг завдсан байна.