Өлзийт суманд унаач хүүхэд мориноос унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ

Өлзийт суманд унаач хүүхэд мориноос унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алджээ

Өчигдөр /2021.07.01/ Архангай аймгийн Өлзийт суманд болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.  Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур сумын уяачид хамтран  өчигдөр морин уралдаан зохион байгуулсан аж.

Энэ талаар Өлзийт сумын эмч хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Өчигдөр Өлзийт сумын Ямаат багт “Хүүхэд мориноос уналаа” гэсэн дуудлага Эрүүл мэндийн төвд ирсэн. Дуудлагын дагуу манай хоёр эмч ажилласан. Ослын газарт очиход зургаан настай хүүхэд нас барчихсан байсан гэж хэлсэн. Мориноос унасан хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Би сумынхаа эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа учраас нарийн мэдээлэлгүй байна” гэж тайлбар өгчээ.