СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг аварчээ

Өнөө өглөө /2021-07-02/ автомашины ослын улмаас 25 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг аварчээ.

Тодруулбал: Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойд талын замд автозамын осол гарч нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 04:41 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан 04:47 цагт очиж, иргэн А-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин нь ачааны машины араас мөргөж, иргэн Э/25 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан эсэн мэнд гаргажээ. Гэмтсэн иргэнийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, суудлын бүсээ тогтмол зөв зүүх, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.