Дуучин Ука наадам хийхийг дэмжсэнээр хоёр хоногийн дотор 32 мянган дагагчаа алджээ

Дуучин Ука наадам хийхийг дэмжсэнээр хоёр хоногийн дотор 32 мянган дагагчаа алджээ

Цахим наадмыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Төв талбайд өрнөж буй.  Тэгвэл цахим наадмыг дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлсэн дуучин Ука буюу Д.Уламбаяр хоёр хоногийн дотор 31 мянган дагагчаа алдсан байна. Тэрбээр цахим наадам хийхийг дэмжиж, төрт ёс, өв соёлоо хүндэтгэж, наадам хийх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн билээ. Хэвлэлд өгсөн уг ярилцлага олон нийтийн сүлжээнд байршсан нь иргэдийн эгдүүцлийг хүргэж улмаар ийм үр дүнд хүрчээ.

Наадмын талаар байр сууриа илэрхийлэхээс өмнө түүний цахим сүлжээний дагагчдын тоо нь 354 мянга байсан бол өнөөдрийн /2021-07-02/  байдлаар 322 мянга болж буурсан байна.