Өршөөлийн хуулийг Улсын наадмаас өмнө гаргаж, 1000 хоригдлыг суллах төлөвлөгөөтэй байна

Өршөөлийн хуулийг Улсын наадмаас өмнө гаргаж, 1000 хоригдлыг суллах төлөвлөгөөтэй байна

Ардын хувьсгалын 100 жил, МАН үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн баярт зориулж Өршөөлийн хууль боловсруулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч үүнийг баталж "Өршөөлийн хуулийн төслийг боловсруулж байна" гэж мэдэгдсэн. 

Энэ дагуу эрх баригчид Өршөөлийн хуулийг энэ долоо хоногийн сүүл эсвэл ирэх долоо хоногийн ихээр буюу наадмын өмнөхөн өргөн барьж яаравчлан батлан төлөвлөгөөтэй байгаа аж.

Хуулийн төслийг Хууль зүйн яаманд боловсруулж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Өршөөлийн хууль батлагдсанаар одоо хоригдож буй нийт хоригдлын 3/1 нь суллагдах аж. Ингэснээр нийт 3000 хоригдлын 1000 нь суллагдана гэсэн үг юм. Өмнө нь авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн болон хүний амь нас хөнөөсөн гэх мэт онц хүнд, хүнд гэмт хэрэг хийсэн ялтанд өршөөл үзүүлдэггүй байсан. Тэгвэл энэ удаа хуулийн зүйлчлэлээр өршөөл үзүүлэх аж.