Дөрвөн настай хүүхдийн хамт мориор Туул гол гаталж байгаад живсэн иргэнийг аварчээ

Дөрвөн настай хүүхдийн хамт мориор Туул гол гаталж байгаад живсэн иргэнийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сайханы саравч, Чингисийн өвөлжөө гэдэг газарт иргэн М, дөрвөн настай охины хамт мориор Туул гол гаталж байхад морь нь живж, голын арал дээр байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021-06-27/ 12:43 цагт онцгой байдлын газарт өгчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн завьт эргүүлийн алба хаагчид 13:05 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат 30 настай иргэн М, дөрвөн настай хүүхдийн хамт голын арал дээр байсныг аврах завь ашиглан гаргаж, хүүхдийг тус дүүргийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Зун цагт усархаг борооны улмаас  гол мөрний усны түвшин нэмэгддэгтэй холбоотой осол гарах нь элбэг. Иймээс үерийн түвшин ихэссэн үед гол гатлахдаа анхаарал болгоомжтой байж, гүехэн хэсгээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.