Тэтгэвэртээ гарах гэж буй хөгшчүүлээ МАН элчин сайдаар томилно

Тэтгэвэртээ гарах гэж буй хөгшчүүлээ МАН элчин сайдаар томилно

УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдон ажиллаж төрийн өнгөтэй, өөдтэй бүхий л албан тушаалд томилогдсон мөртлөө одоог хүртэл МАН-ын байраар эргэлдэж албан тушаал горьдож явдаг хөгшчүүд тус намд бий.

Тэгвэл МАН-ынхан тэтгэвэртээ гарч буй тэдгээр хөгшдөө Элчин сайдаар томилохоор төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Ч.Улаан, Д.Тэрбишдагва болон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарыг Элчин сайдаар томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн эдгээр хөгшдөөс гадна ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан А.Ундраа нарын хүмүүс Элчин сайдаар явах бололтой. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө.Энхтүвшинг Франц, Д.Тэрбишдагвыг ХБНГУ, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали, Ч.Улааныг ОХУ-д суух Элчин сайдаар томилохоор бэлтгэсэн гэх. Уг томилгоог гацаа, түгжээгүй явуулах асуудлаар ч МАН-ын удирдлагууд тохирсон бололтой. Н.Анхбаярын хувьд Австралид Элчин суухаар эртнээс яригдаж байсан юм. Харин Д.Сарангэрэл гишүүний хувьд явж магадгүй хувилбар гэж МАН-д яригдаж байна.