Сэрэмжлүүлэг: Туул голд морьтойгоо живсэн 17 настай эрэгтэйг эрэн хайж байна

Сэрэмжлүүлэг: Туул голд морьтойгоо живсэн 17 настай эрэгтэйг эрэн хайж байна

Сүүлийн өдрүүдэд усархаг борооны улмаас гол, нууруудын үерийн усны түвшин нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гол гатлах, голын эрэгт амарч зугаалах үедээ усанд осолдох тохиолдлууд ихэсч байна. Тиймээс үерлэж, усны түвшин нэмэгдсэн голуудаар зорчихдоо анхаарал болгоомжтой байж, мориор гатлах үедээ гүехэн хэсгээр туулах, бага насны хүүхдийг ганцаар орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. 

Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 18:49 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ингээд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат 17 настай Ө эрэгтэй “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр /2021.06.28/ өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.