Я.Содбаатар ЕТГ-ын даргаар томилогдож тамгаа гардан авлаа

Я.Содбаатар ЕТГ-ын даргаар томилогдож тамгаа гардан авлаа

Шадар сайд асан Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижирийн халааг авч, тамгаа гардан авлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон даруйдаа ажилдаа орж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд бэлдэж эхэлжээ. Я.Содбаатарын хувьд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, Шадар сайдаар ажиллаж байсан юм.