Зарим нутгаар 39 градус хүртэл халж, "сэрэмжлэх түвшинд" хүрнэ

Зарим нутгаар 39 градус хүртэл халж, "сэрэмжлэх түвшинд" хүрнэ

Энэ жилийн хувьд  зургадугаар сарын эхэн болон сүүлээр хур тунадас их орсноор улсын хэмжээнд ган гачиг болохгүй,  зуншлага сайхан болж байгаа бөгөөд ирэх долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ сарын 26-наас ихэнх нутгаар хэт халж 30-34 хүртэл градус хүрэх төлөвтэй байгаа бөгөөд Орхон, Сэлэнгэ болон говийн аймгуудаар энэ зургадугаар сарын 27-нд 34-39 градус хүртэл халах аж.

Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэвлэлд мэдээлэхдээ, “Төвийн болон Говийн аймгуудаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүртэл халах төлөвтэй байгаа. Говийн аймгуудад 36 хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүртэлх хэт халалт нь сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг” гэсэн юм.

Иймд иргэд хэт халуунд наршихаас сэргийлж гэрээс гарахгүй байх, шингэн зүйл сайн ууж, хүйтэн жин тавихыг цаг уурын албанаас зөвлөлөө.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө