Ж.Байдены  шүүмжлэлд өртсөн “Rolex” брэндийн цаг нас барсан хүүгийнх нь байжээ

Ж.Байдены шүүмжлэлд өртсөн “Rolex” брэндийн цаг нас барсан хүүгийнх нь байжээ

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолынхоо үеэр зүүсэн 7000 долларын үнэтэй “Rolex” брэндийн бугуйн цаг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татжээ.

Учир нь Билл Клинтон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсын удирдагчид эх орондоо үйлдвэрлэсэн бугуйн цагийг хэрэглэх жишиг тогтсон юм. Энэ талаар “Нью Йорк Таймс” Байдены зэвэрдэггүй ган “Rolex” нь сүүлийн хэдэн арван жилд ерөнхийлөгч нарын зүүсэн цаг нараас хол зөрүүтэй юм. Тэр “америкт үйлдвэрлэв” гэх үгийг уриагаа болгож байсан ч щвейцарь цагийг илүүд үзсэн бололтой"  гэж мэдээлжээ.

Өмнөх ерөнхийлөгч Клинтон “Timex” гэх бугуйн цагийн хэрэглэдэг зүүдэг байсан бол Жорж Буш мөн 50 доллар хүрэхгүй үнэтэй Timex загварын цагийг зүүдэг байжээ. Харин Барак Обама “California's Jorg Gray” брэндийн цаг хэрэглэдэг байсан гэнэ. Ерөнхийлөгч Байдены зүгээс тус асуудал дээр тайлбар өгөхдөө, энэхүү цаг бол хорт хавдраар нас барсан хүүгийн минь цаг” хэмээн ярьжээ. Түүний хүү Бау Байден 2015 онд тархины хорт хавдрын улмаас нас барсан юм.