Жагсаалын үеэр цагдаа нартай зодолдсон Чечень залууг В.Путины тушаалаар баривчилжээ

Жагсаалын үеэр цагдаа нартай зодолдсон Чечень залууг В.Путины тушаалаар баривчилжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд/2021.01.24/Москва хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нартай нүцгэн гараар тулалдаж буй Чечень залуугийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, нэлээдгүй алдаршсан юм.

Тэгвэл 20 настай Саид-Мухаммад Джумаев хэмээх уг залууг Орос-Латвийн хилийн ойролцоо ойгоос баривчилсан байна. Тэрээр газрын зураг, луужин авч явсан бөгөөд цагдаа нараас зугтаж байсан хэмээн ОХУ-ын хэвлэлүүд бичжээ. Гэхдээ баривчлагдсаныхаа дараа ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна. Цагдаагийн албанаас Джумаеваас байцаалт авахаар Москвад буцааж аваачсан гэсэн тайлбар өгчээ.

Чечений тэргүүн Рамзан Кадыров жагсаалын дараа түүнийг эрэн сурвалжилж буйг мэдэгдэж, "гарах гарц байхгүй тул бууж өгөхийг" анхааруулж байжээ. Рамзан Кадыров бол В.Путины ойрын холбоотон. Тиймээс ч Джумаевыг баривчлах нь В.Путины тушаал байсан гэж Оросын зарим хэвлэл бичиж байна. Бямба гарагийн орой Москвагийн Пушкиная талбай дээр цагдаа нартай зодолдож буй түүний видео бичлэгийг олон мянган хүн үзэж, түүнийг баатар хэмээн магтаж байсан юм.  

Саид-Мухаммад Джумаев Москва хотын цагдаагийн газарт

Эх сурвалж: RT