“Самсунг” 99,99 хувийн дэлгэц бүхий шинэ загварын телевизороо танилцууллаа

“Самсунг” 99,99 хувийн дэлгэц бүхий шинэ загварын телевизороо танилцууллаа

БНСУ-ын “Самсунг Электроникс” компани өчигдөр/2020.12.10/ “MicroLED” технологийн 110 инч хэмжээтэй телевизороо дотоодын зах зээлд танилцуулжээ. “MicroLED” нь OLED, LED технологиудыг сайжруулсны дараах технологи бөгөөд Самсунг өмнө нь зөвхөн бизнесийн зориулалттай “The Wall” загвартаа ашиглаж байсан юм. Харин энэ удаа айл өрхийн хэрэглээнд зориулсан “The Wall” -ийн анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь энэ юм. 

Шинээр гарсан зурагт нь 4K дүрсний нягтралтай, 8 сая пикселийн нарийвчлалтай бодит мэт өнгийг харуулдаг, хүчирхэг “Micro AI” процессортой, 100 мянган цагийн ашиглалтын хугацаатай аж. Загварын хувьд ямар ч хүрээгүй буюу 99.99 хувийг нь дэлгэц эзэлж байгаа юм.

Үүнээс гадна дэлгэцэнд гарч буй биетийн хөдөлгөөнийг дагаж дуугаралт нь шилждэг аудио системтэй, чанга яригч /speaker/ залгасантай тэнцэх дуу чимээг зурагт өөрийн спекрээс гаргадаг аж. 

Тус компаниас шинэ загварын зурагтаа 2021 оны хавар дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Үнийн хувьд албан ёсоор зарлаагүй байгаа ч урьдчилсан тооцооллоор 170 сая вон /446 сая орчим/ байх гэнэ. 

Эх сурвалж: TheVerge