Өчигдөр Баруун Европ, Зүүн Өмнөд Ази даяар фейсбүүк, инстаграммын мессенжер доголджээ

Өчигдөр Баруун Европ, Зүүн Өмнөд Ази даяар фейсбүүк, инстаграммын мессенжер доголджээ

Өчигдөр дэлхийн хамгийн алдартай сошиал медиа платформууд болох “Facebook, Instagram, Messenger” доголдож, олон сая хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүллээ.

Манай улсын зарим хэрэглэгчид зөвхөн өөрсдийн улсын сүлжээнд асуудал гарсан хэмээн бодож цахим орчинд энэ талаарх бодлоо илэрхийлж байсан ч Их Британи, Баруун Европ, Зүүн Өмнөд Ази даяар хэрэглэгчдэд зориулсан тус платформуудад асуудал үүссэн байна.

Одоогоор юунаас болж сүлжээнд доголдол үүссэн нь тодорхойгүй байгаа бөгөөд “Фэйсбүүк” компанийн төлөөлөгч хэвлэлд ярихдаа "Зарим хүмүүсийн Messenger, Instagram, Workplace Chat дээр мессеж илгээхэд асуудалтай байгааг бид мэдэж байгаа. Бид аль болох хурдан хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна” гэж хэлсэн байна.

-ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ БАЙСАН ХЭРЭГЛЭГЧИД ТУС ДОГОЛДЛООС БОЛЖ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙД ХҮРЧЭЭ-

Мөн гадны хэвлэлүүдээр “Тэд бол дэлхийн хамгийн алдартай сошиал медиа програмууд боловч өнөө өглөөний байдлаар үйл ажиллагаа нь доголдож, сүйрсэн бололтой. “Down Detector”-ийн мэдээлж байгаагаар энэ асуудал өглөөний 09:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд Их Британи, Европ, Зүүн өмнөд Ази даяар хэрэглэгчдэд нөлөөлж, баруун Европ хамгийн их өртсөн бололтой. Асуудлын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа ч асуудалтай гэж мэдээлсэн хүмүүсийн 80% нь зурвас хүлээж авахгүй байна гэж хариулсан бол 20% нь нэвтрэх боломжгүй байна”  гэж мэдээлжээ. Харин энэ хугацаанд сүлжээний доголдолд өртсөн хэрэглэгчид твиттер хуудсаар бухимдлаа илэрхийлсэн байна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хэрэглэгчдэд нөлөөлж зарим нь ажлаа хийж чадахгүйд ч хүрсэн гэжээ.

-ЭНЭХҮҮ ДОГОЛДОЛ НЬ ФЕЙСБҮҮК, ИНСТАГРАМ ХОЁРЫН ЧАТ ФУНКЦ НЬ ХОЛБОГДОЖ, ХООРОНДОО ШИЛЖДЭГ БОЛООД УДААГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБОН ТАЙЛБАРЛАЖ БАЙНА-

2020 оны 2-р улирлын байдлаар 2.7 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “Facebook” нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм.

Одоогоор “Фейсбүүк” компаниас ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Харин зарим инженерүүд энэ явдлыг инстаграмын чат функц фейсбүүкийн мессенжертэй холбогдож, хоорондоо шилждэг болоод удаагүй байгаатай холбоотой байх магадлалтай” хэмээн үзэж байгаа аж. Саатал ихэвчлэн гар утасны аппликейшн хэрэглэгчдэд учирч байгаа аж.