Монголын зэс корпораци Арбитрт хандахаасаа өмнө Цэцийн шийдвэрийг хүлээж байна

Монголын зэс корпораци Арбитрт хандахаасаа өмнө Цэцийн шийдвэрийг хүлээж байна

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг "Монголын зэс корпораци" ХХК Засгийн газрын эхлүүлсэн маргаанаар олон улсын арбитрын шүүхэд хандахаас өмнө Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж байгаа аж. Тус компани 2017 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдсан авсан билээ. 

Гэтэл өнгөрсөн жил Засгийн газраас шийдвэр гаргаж 49 хувийг нь төрд авснаар тэдэнд 210 сая долларын хохирол учраад байгаа юм. Тиймээс тэд уг мөнгөө хүү, алдангитай нь нэхэмжилж Арбитрын шүүхэд хандана гэж буй. 

Гэхдээ ирэх онд болох Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хүлээж байгаа гэнэ.  Учир нь  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр"Монголын зэс корпораци" ХХК-ийн талд гарвал Арбитрын шүүх дээр ялалт байгуулах магадлал өндөр аж. 

Тус компани Англо Саксоны хуулийн дагуу хувийн хэвшлийг хохироосон гэх үндэслэлээр олон улсын шүүхэд нэхэмжлэх гаргах аж.