Т.Доржхандыг “халтар банди” гэж дуудах болов уу

Т.Доржхандыг “халтар банди” гэж дуудах болов уу

Манай зарим улс төрчдөд иргэд алиа, марзан нэр өгч, түүгээрээ нэрлэх нь бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганд үг хэлэхдээ босож зогсдог тул түүнийг “босоо” гэж хочилдог. Харин Н.Алтанхуяг хачин жишээ татаж, замбараагүй ярьдаг тул түүнийг “Задгай цагаан” гэж дууддаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга А.Гансүхийг “чацага Гансүх” гэж хочилдог. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Доржхандыг “халтар банди” гэж хочлох болжээ.

Учир нь сүүлийн үед төрийн байгууллагуудын шилэн дансны гүйлгээг тойрсон зарим асуудал олны анхааралд орох болсон. Тэгвэл тэрээр МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл, Б.Амарсанаа нартай уулзаж “Шилэн дансны мэдээллийг нийтэд хүргэж, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байгааг дэмжиж байна” хэмээн мэдэгджээ. Харин түүний энэхүү мэдэгдэлд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Энэ Доржханд гэж халтар банди хэн жаахан нийгэмд гайгүй оноо авч байна түүн дээр очоод хачиг шиг наалдчихдаг уг нь гайгүй залуу юм уу гэсэн Зандангаас ч илүү поп хорчин гар гарах нь дээ?!! ХҮН-аас хүн шиг хүн ер нь гарахгүй юм даа” гэжээ.