Владимир Путины төрсөн өдөрт зориулан дуунаас хурдан далавчит пуужин туршжээ

Владимир Путины төрсөн өдөрт зориулан дуунаас хурдан далавчит пуужин туршжээ

Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 68 нас хүрч байна. Энэ өдрийг тохиолдуулан тус улсын зэвсэгт хүчин дуунаас хурдан Циркон далавчит пуужингаа туршжээ. Туршилт өчигдөр /2020.10.06/Баренцийн тэнгист амжилттай болсныг өнөөдөр Оросын армийн жанжин штабын дарга Валерий Герасимов видео холбоогоор Путинд илтгэсэн байна.

Цагаан тэнгист байрлаж байсан “Адмирал Горшков” байлдааны хөлөг дээрээс харвасан пуужин Баренцийн тэнгис дэх байг устгаснаар туршилт амжилттай өндөрлөжээ. Бай хүртэл зай 450 км, пуужингийн дээд хөөрөх өндөр 28 км байсан бөгөөд Циркон пуужин дууны хурднаас найм дахин өндөр хурдаар, 4.5 минутын хугацаанд байгаа оножээ.

Эх сурвалж: TASS